Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголд ирсэн жуулчдыг кофегоор дайлна

Урилгаар нь Монгол Улсад ирсэн зочдод хөтөч хийн, Туркийн жуулчдад турк кофе санал болгохоо тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз амласан талаар dailysabah.com цахим хуудсанд бичжээ. Дээрх албан тушаалыг жил гаруйн хугацаанд хашиж буй тэрбээр Монгол болон уламжлалт соёлын талаар өдөр бүр ямар нэг шинэ зүйл мэдэж авдгаа өгүүлсэн байна. Мурат Карагөз саяхан Монголын талаарх сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд арваннэгдүгээр сараас дараа оны гуравдугаар сар хүртэл Хөвсгөл далайн ус хөлдөх үед автомашинаар 60 км зайд явах боломжтой. Тэнд гуравдугаар сард мөсний баяр болдог тухай ярьжээ. Мөн Улаанбаатараас 100 орчим км-ийн зайд орших Хустайн байгалийн цогцолбор газар, 60 км-т байрлах Чингис хааны хөшөөт цогцолборт очиж сонирхохоос гадна нүүдлийн соёлтой танилцан, говь нутгаар аялах хэрэгтэйг сануулжээ. Монголоор аялахад цөөн хоног хангалттай бус, багаар бодоход 7-10 хоног саатах нь зүйтэйг тэрбээр зөвлөсөн гэнэ.

 

Ц.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.