Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оросуудыг баярлуулсан тоглолтоо монголчууддаа зориулна

Их театрын түүхэн тайзыг эзэгнэн Монголын дуучдын чадвар, чансааг таниулаад ирсэн ДБЭТ-ын найман гоцлол дуучин “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо эх орондоо хийхээр болжээ. Энэ сарын 12-ны 19.00 цагт болох тоглолтын хөгжмийг ДБЭТ-ын симфони найрал хөгжим эгшиглүүлэхээс гадна ОХУ-д хамт тоглосон хоёр эмэгтэй дуучин энэ хөтөлбөрт оролцохгүй. Харин гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Ө.Уянга, гоцлооч  Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн ари, дуэтыг үзэгчдийн хүртээл болгох юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эдгээр дуучдыг Их театрын тайзнаа дуулсны дараа ОХУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монголын дуучдын ур чадвар өндөр болж, өрсөлдөхүйц төвшинд хүрснийг онцолж байсан юм. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.