Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Цагаан уул” наадам 2 сарын 13-нд болно

  Монгол улсад сор болсон хоёр том яруу найргийн наадам бий. Энэ бол залуу найрагчдын хайрын шүлгийн наадам “Цагаан уул”, идэр насны наадам болох “Болор цом” билээ. “Цагаан уул” наадам бол залуу яруу найрагчдын  дунд зохион байгуулагддаг хамгийн  чанар чансаатай наадам болдог тэр ч утгаараа залуу яруу  найрагчид  олноор  оролцож  шүлгэн  хүлгээ  сойдог. Энэ жилийн  “Цагаан уул” наадам энэ сарын 13-ны 12.00 цагт  зохион байгуулагдахаар  тов  зарлагдаад байгаа. Тус наадамд оролцож шилдгээр шалгарсан залуу яруу найрагчид цаашид “Болор цом” наадамд амжилт үзүүлдэг нь бичигдээгүй хууль гэлтэй. Тухайлбал шилдэг оролцогч Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир, Д.Болдхуяг, Л.Моломжамц нарын яруу найрагчид “Болор цом”-ын эзэд болсон бол залуу яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр нар тусгай байранд орж байжээ. Мөн энэхүү наадмын анхны цомын эзнээр МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь тодорч байсан гэдэг. 

Ийнхүү залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу явъяастнууд төрөн гарахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг “Цагаан уул” наадмын эхний шалгаруулалт энэ сарын 21-ээс эхэлсэн бөгөөд одоогоор 20 гаруй материал хүлээн аваад байна. Наадмын бичгийн шалгаруулалтын бүртгэл орон нутагт энэ сарын 8-ныг хүртэл, Улаанбаатар хотод 2-р сарын 10 хүртэл явагдах  юм. Харин наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Боса холдинг” ХХК-ий “Хүн бүрийн хайрын амт Bon o Bon”, дэмжигч байгууллагаар “Байгаль бүтээж бид баталгаажуулна” “Тэрэлж” цэвэр ус ажиллаж байна. Мөн  энэ  жилийн  “Цагаан уул” хайрын шүлгийн  наадмыг МҮОНРТ хамтран  зохион байгуулж  байгаа бөгөөд уг наадмын  тухай нэвтрүүлэг бэлдэн  сар шинийн  өдрүүдэд  MNB1, MN2 сувгаар  цацахаар болоод байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.