Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.Монголжинтой хамгийн ойр мэндэлсэн хүү гэрчилгээгээ авлаа

Өнгөрөгч сарын 24-ний өглөөний 08.44 цагт Дугарын Энхболд, Чулууны Сувдэрдэнэ нарын гэр бүлд мэндэлсэн Ёндонсамбуу хүү гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн Сонгинохайрхан дүүргийн хүүхэд болжээ. Хүүгийнхээ төрснийг бүртгүүлэхээр түүний аав Д.Энхболд  Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст ирсэн байна. Э.Ёндонсамбуу хүүгийн төрснийг Улсын бүртгэгч Ө.Манжил бүртгэж, төрсний гэрчилгээг нь Бүртгэлийн хэлтсийн дарга Ө.Өнөрлхам, ИБТасгийн дарга Ч.Бадамгарав нар гардуулж өглөө.

Бүртгэлийн хэлтсийн дарга Ө.Өнөрлхам “Төрсний бүртгэлийн дугаар нь 888 дээр таарсан нь Монгол улсын иргэд удахгүй найман саяулаа болохыг бэлгэдсэн сайхан үйл явдал боллоо” хэмээв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.