Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Болор цом” наадам Зуунмод хотноо болно

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож, оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом” энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо болох гэж байна. Тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл дээр хүлээн авч эхэлжээ

Наадам анх 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 32 дахь жилийнхээ босгийг алхах гэж байна.

Наадмын хүрээнд шилдэг 32 яруу найрагчийг шалгаруулах бөгөөд шилдэг найрагчдыг Зуунмод сумын тайзнаа бүтээлийг нь уншуулах гэнэ.

“Болор-цом” наадам энэ жил тав дахь удаагаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай аймагт зохион байгуулж байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.