Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай

“Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолд “хишиг, хувийг 2 хувааж олгох бөгөөд эхний ээлжинд 70.0 мянган төгрөгийг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож, цаашид хүртээх хишиг, хувийн хэмжээг нэмэгдүүлэх” гэж заасны дагуу эхний мөнгө болох 70.0 мянган төгрөгийг олгосон.
Мөнгийг бөөнөөр олгосон нь улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшинг өсгөн, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгох хандлагатай байна.
Инфляцийн түвшинг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Хүний хөгжил сангаас олгох хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн сар бүр олгох нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.
Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх үеэр “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2011 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь өргөн мэдүүлэх бөгөөд тогтоолын төсөлд иргэн бүрт сар тутам 20.0 мянган төгрөг олгож байхаар төлөвлөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.