Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Морин хуур хөгжмийг бие дааж сурах ном, DVD-ны хамт хэвлэгдэж гарлаа

Монголын ард түмний уламжлалт өв соёлын нэг морин хуур хөгжмийг уламжлан хөгжүүлэх, дэлгэрүүлэх зорилгоор “Морин хуур эхлэн суралцагчдад зориулсан видео хичээл”-ийн ном, DVD-г “Монгол угсаатан, нүүдэлчдийн өв соёл” ТББ-с эрхлэн  гаргажээ.  Айл гэр, албан газар бүрийн хойморт залрах болсон Морин хуур хөгжмөө хоймортоо өлгөдөг биш эгшиглүүлдэг болцгоож, сурахыг хүссэн хүн бүр гэрийнхээ жаврыг өөрсдөө үргээж, өвөг дээдэс ахан дүүстээ морин хуурын эгшгээр сэтгэлийн мялаалга өргөхөд тань туслах энэхүү бүтээл нь өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд маш их ач холбогдолтой хичээл болсон. 

Тус хичээлийг үзсэнээр хуурын анхны мэдэгдэхүүн, бүтэцтэй танилцаж, хөгжмөө зөв барих, нумаа зөв татаж түлхэж дуугаргаж сурах, хөнгөн хэлбэрийн дуу эгшиглүүлэх, номонд орсон аяыг тоглож сурахаас гадна хуурын энгийн засвар үйлчилгээг хийж сурах юм.  Хичээлийг Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, Мэргэжлийн морин хуурчдын улсын болон олон улсын уралдааны Гранпри шагналт, Дэлхийн Урлагийн олимпийн алтан медальт, СУИС-н багш П.Тэмүүжин заажээ. 

                “Монгол угсаатан, нүүдэлчдийн өв соёл” ТББ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.