Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сарнай бид хоёр албан ёсны эхнэр нөхөр болцгоосон

Хэдхэн цагийн өмнө “Sweetymotion” охидын хамтлаг

долоон жилийн дараа эх орондоо ирлээ.

Тэдэнтэй хэдэн хором ярилцлаа.

Улаанбаатарт буусан анхны сэтгэгдлээ хуваалцаач
Маш их сэтгэл хөдөлж байна. Хот маань их сайхан харагдаж байна.

Бас маш олон машин, барилгатай болсон байна.

Их сайхан байна аа. Сэтгэл цаанаасаа л лугшаад уйлчих гээд л байна.



Та бүхэн фэнүүддээ ямар бэлэгтэй ирэв ээ?
Бид бие даасан дөрөв дэх цомгоо хэвлэлтээс гаргаад авчирлаа.
Цомог тань хэдэн дуутай вэ? Хэзээнээс худалдаанд гаргах вэ?
Цомог маань 13 дуунаас бүрдэж байгаа. Долдугаар сарын 04-өөс худалдаанд гаргана.
Бие даасан тоглолтоо хийх үү?
Эхлээд ямар ч байсан СD-ээ худалдаанд гаргана. Түүний дараа Америкаас хөгжимчид авчирч , шоу хэлбэрийн бүхэл бүтэн цогц тоглолт хийнэ ээ.
Чинбаагаас: Сарнай та хоёр юу болж байна аа.
Сарнай бид хоёр өнгөрсөн оны 09 сард Вашингтон хотод гэрлэж, албан ёсны эхнэр нөхөр болсон байгаа.
Баяр хүргэе. Бусад охидын хувьд?
Хоёулаа найз залуутай.


Та бүхэн Солонгоогийн тухай ярихгүй юу?
Солонгоо маань хувийн шалтгаанаар Монголруугаа буцсан. Бид одоо ч байнгын холбоотой байдаг. Сайн найзууд хэвээрээ л байгаа.

Хамтарч уран бүтээл хийх үү?
Тус тусын уран бүтээлээ хийгээд л явна даа.
Монголд хэр удах вэ?
Төлөвлөөгүй байна. Ирэн очин л байна. Энд хийх ажил их байгаа.
Өөр хэлэх зүйл байна уу?
Бид Монгол Улсын төрийн дууллыг өөрсдийн хэв маягт оруулж дуулсан. Удахгүй энэ дуундаа нэлээн өргөн цар хүрээтэй клиф хийж ард түмэндээ бэлэг барина гэлээ.


Б.Энх-Уянга

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.