Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШТС-д халдсан дээрэмчид мөнгөө ч үрж чадалгүй баригджээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг ШТС-д уржигдар өглөө модоор зэвсэглэсэн гурван хүн халдаж орлогын 4.8 сая төгрөгийг дээрэмдсэн хэрэг гарсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрынхантай хамтран эрэн сурвалжилсны дүнд уржигдар орой гэмт этгээдүүдийг хэн болохыг тогтоож баривчилжээ. Тэдний дүрс хяналтын камерт тод үлдсэн байсан аж. Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 30-32 настай Т, О, Т нар үйлдсэн байна. Тэднийг баривчлаад эд мөрийн баримт болгож 4.8 сая төгрөгийг хураан авчээ. Дээрх залуусыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд заасан будсын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэн дээрэмдсэн хэмээн сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэнэ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.