Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баянхонгор аймгийн Баянлиг сум шинэчлэгджээ

Баянхонгор аймгийн Баянлиг сумд “Шинэ сум” төсөл хэрэгжсэнээр тус сумын нутгийн захиргаа, эмнэлэг, цагдаа, сургууль, цэцэрлэг, дотуур байр зэрэг нийтийн үйлчилгээний бүхий л байгууллагууд шинэ байрандаа орон, үйл ажиллагаа нь жигдрээд байна. Харин тус сумын хуучин барилгуудыг хэрхэн ашиглах нь зүйтэй талаар сумын удирдлагууд иргэдтэйгээ зөвлөлдөн, тэдний саналыг сонсох, эхний ээлжинд боломжтой гэсэн ажлыг хийж эхэлжээ.

Учир нь иргэдийн зүгээс шууд өмчлөх эсвэл огт ашиглахгүй байх нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Гэвч орон нутгаас дээрх барилгуудыг бүрэн бүтэн байлгахад шаардлагатай төсөв, санхүү хүндрэлтэй байгаа юм. Тиймээс тухайн барилгуудыг одоогоор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хоршоо, төрийн бус байгууллагуудад хямд үнээр түрээслүүлээд байгаа аж.
Тодруулбал, түрээслэгчид нь тухайн барилгуудад үйл ажиллагаа явуулахдаа бүрэн бүтэн байдлыг хангахын зэрэгцээ урсгал болон их засварын ажил, цахилгаан дулааныг тасалдуулахгүй өөрсдөө даахаар зохицуулалтыг хийснийг сумын засаг дарга С.Амарсанаа хэлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.