Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Outlaw” хамтлагийнхан “Санахын нэр” тоглолт хийнэ

“Зүрхгүй”, “Нандин хайр”,”Ядуу хүн дурлах эрхгүй” зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулсан ””Outlaw” хамтлаг хайрын баярыг угтан “Санахын нэр” тоглолт хийх гэж байна. Энэхүү тоглолтыг тус хамтлагынхан шинэ цомгийнхоо нэрээр нэрлэжээ.

Гэгээн валентиний баярт зориулсан уг тоглолт энэ сарын 14-нд 20.00 цагаас “Vegas night club”-т болох бөгөөд зүрх сэтгэлд хоногшсон тэр л дуунууд энэ үеэр эгшиглэх ажээ.

Тоглолтод  Сүнс хамтлаг, Ice-Man, 3 Бүдүүн хамтлаг болон дуучин Зоригт, Хишигдалай нар оролцох бөгөөд “Outlaw” хамтлагийхан хит болсон дуунуудаа амьд хөгжмийн “Аадар” хамтлагтай хийсэн шинэхэн найруулгаар хүргэх гэнэ.

М.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.