Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Номын баяр боллоо

Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  50 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг тохиолдуулан Монгол, Францын найрамдлын нийгэмлэг, Монголын Үндэсний номын сан хамтран номын баяр зохион байгууллаа. Энэ хүрээнд монголын тухай франц хэлээр хэвлэгдсэн түүх, соёл шинжлэх ухааны судалгааны үнэ цэнэ бүхий номын цуглуулгаас, түүнчлэн багш нарын бүтээлээс дээжлэн  нийт 250 гаруй номоор  үзэсгэлэн гаргасан байна. Тодруулбал,  дэлхийн сонгодог бүтээлд зүй ёсоор багтдаг А.Дюма, Ж.Верн зэрэг алдартай зохиолчдын уран бүтээлүүдээс гадна Франц хэл дээрх толь бичиг, үндсэн хууль, түүх, хэл шинжлэлийн зэрэг уншигчдын хамгийн эрэлт хэрэгцээтэй номууд дэлгэгджээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.