Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Trans Asia” онгоцонд 53 зорчигч явснаас 12 нь амь үрэгджээ

Тайваны “Trans Asia” онгоц хөөрөх үедээ осолдсон талаар CNN мэдээллээ. Онгоцонд 53 зорчигч явсан бөгөөд эдгээрээс 12 хүн амь үрэгдсэн нь тодорхой болсон гэж аврагчид мэдээлсэн байна. Харин Тайпей хотын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Онгоцны нисгэгч буух оролдлого хийж байсан ч чадалгүй байсаар Наньху гүүрийг цохиж, Килунг гол руу унасан. Тэр замдаа гүүрэн дээр явсан таксиг далавчаараа цохисон бөгөөд таксины жолооч, зорчдыг эмнэлэгт хүргүүлсэн байна.

Зарим эх сурвалжийн ярьж байгаагаар онгоцонд сууж явсан 53 зорчигчийн 31 нь Хятадын жуулчид байжээ. Түүнчлэн онгоцонд хоёр ч хүүхэд зорчиж явсан аж.

Тайваний ИНЕГ-аас “Онгоцыг нисэхээс өмнө буюу нэгдүгээр сарын 26-нд аюулгүй ажиллагааг нь шалгасан байсан” гэдгээс өөр тайлбар хийгээгүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.