Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаагийн удирдлагууд зөвлөлдөв

ЦЕГ-газраас цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаанд төв орон нутгийн цагдаагийн байгууллагын 100 гаруй дарга, удирдлагууд оролцож байгаа юм. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж, ЦЕГ-ын газрын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар нээж үг хэлэн, цагдаагийн байгууллагын гэмт хэрэтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадын ажлын уялдаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.

Сургалт зөвлөгөөний хүрээнд Хууль зүйн сайд болон Хууль зүйн яамны харьяа агентлаг, шүүх, прокурор, тагнуул болон төрийн бусад байгууллагуудаас хамтын ажиллагааны чиглэлээр анхаарах асуудлаар, цагдаагийн байгууллагын албадын дарга нар хариуцсан ажлын чиглэдээр тус тус мэдээлэл хийж, Төсвийн болон шилэн дансны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, төсөв захирагчийн эрх, төсвийн хяналт шалгалт, хариуцлагын талаар сургалт явуулахаар төлөвлөн эхлээд байна.

Зөвлөгөөн ЦЕГ-ын батласан хөтөлбөрийн дагуу гурван өдөр үргэлжилнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.