Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оюунт монгол хүүхэд, залуусын “Ухаалаг найз”

Монголын Психотроникийн хүрээлэнгээс санаачлан Боловсролын хүрээлэн, МХО-той хамтарч “Оюунт Монгол 2” аяны хүрээнд “Ухаалаг найз” нэртэй уралдаант нэвтрүүлгийг ТВ9 телевизээр гаргахад бэлэн болжээ. Оюунлаг, бүтээлч ирээдүй хойчийг төлөвшүүлэх, энэ чиглэл рүү нийгмийн сэтгэлгээг хандуулахын тулд авьяас чадалтай, хөдөлмөрч хичээнгүй, манлайлагч хүүхэд, залуусын амжилтын замналыг түгээж, алдаршуулах, тэгснээр үе тэнгийн найз нөхдийг нь өөрийгөө нээх, өмнөө тулгарсан асуудлыг бие даан шийдэх чадварт суралцуулахад нэвтрүүлгийн зорилго оршиж буй гэнэ.

Нийгмийн идэвх, оролцоо сайтай, хөдөлмөрч, бүтээлч 14-19 насны хүүхэд, залуус энэхүү нэвтрүүлэгт оролцох бөгөөд “Оюунт Монгол” гэсэн фэйсбүүк хуудсаар холбогдож бүртгүүлэх боломжтой. Гурван үе шаттай уралдаанд нэвтрүүлгийн оролцогчид мэдлэг чадвар, хичээл зүтгэл, бүтээлч байдлаараа өрсөлдөх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.