Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаанбаатар хот Швейцарийн туршлагаас хуваалцана

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти тэргүүтэй албаны хүмүүсийг  хүлээн авч уулзав. Энэ үеэр Улаанбаатарын хотжилтын явцад тулгарч буй бэрхшээлүүд болон хэт төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалыг дэмжих чиглэлээр тус байгууллагаас үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцжээ. Тухайлбал, иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг
орон нутгийн засаглалын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх гэж буй манайханд Швейцарийн арвин туршлага маш чухал байгааг хотын мээр онцолсон байна.

Тэрбээр “Засаг захиргааны анхан шатны нэгжийн асуудлыг иргэдийн оролцоотой шийддэг байхаар Үндсэн хуульд заасан. Гэвч бид үүнийгээ дагаж мөрдөж чадахгүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд зарим нэг өөрчлөлт хийж эхэлж байгаа.  Жишээ нь, бид иргэдээс санал авч орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч үүн дээр сонирхлын зөрчил их гарч байна. Мөн Багануур, Налайх дүүргийн иргэдээс хот байгуулах, эсэх асуудлаар анх удаа албан ёсны санал асуулга авлаа. Хот байгуулсан тохиолдолд дүрэм нь ийм байна гэдэг төслөө ч танилцуулсан. Тиймээс та бүхнийг засаглалын хүрээнд бидэнтэй хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхийг хүсье” хэмээжээ. Хатагтай Дэнис Крисан Люти хариуд нь “Бид иргэдийн оролцоотой засаглал болон ардчиллын хөгжилд дэмжлэг үзүүлэх ажлаа үргэлжлүүлэн, хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэжээ.  

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.