Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгчтэй холбоотой асуудлаар Шведтэй хэлэлцээ хийхэд бэлэн гэв

“WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн хувь заяатай холбоотой асуудлаар Эквадорын эрх баригчид Швед улстай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгч Мария Фернанда Эспиноса Швейцарийн Женев хотноо мэдэгджээ.

Ассанжийг хүчингийн хэрэгт сэжиглэж байгаа шведчүүдэд шилжүүлэн өгөх шийдвэрийг Их Британийн шүүхээс гаргасны дараа тэрбээр Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд 2012 оны зургадугаар сараас хойш нуугдаж байгаа юм.

Эквадорын эрх баригчид түүнд орогнох эрх олгохоор шийдсэн боловч Их Британийн эрх баригчид Шведийн өмнө хүлээсэн “үүргээ биелүүлэхээр” шийдэмгий ажилласаар байна. Эквадорын Элчин сайдын яамны барилгын гадна цагдаа нар байнга жижүүрлэж байгаа бол Шведийн мөрдөн байцаагчид Ассанжийг одоог хүртэл байцааж чадахгүй байна. Учир нь сэжигтнийг байцаахын тулд Лондонд очих нь төдийлөн үр дүнтэй биш гэж тэд үзэж байгаа аж.

Хэлэлцээ хийх боломжийн талаарх эцсийн хариугаа Шведийн эрх баригчид одоогоор өгөөгүй байна. “Үйл явц дуусах болоогүй. Швед улс бидний тавьсан саналыг зөвшөөрсөн эсэхийг хэлэхэд эрт байна” гэж Эспиноса ярьжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.