Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Грек улс еврогийн бүсээс гарахгүй

Грек улс еврогийн бүсээс гарна гэх цуурхлыг тус улсын шинэ Ерөнхий сайд Алексис Ципрас үгүйсгэлээ. Тэрбээр энэ тухай Кипр улсад албан ёсоор айлчлах үеэрээ мэдэгджээ.

Түүний хэлснээр бол, Грек, Кипр зэрэг еврогийн бүсэд багтдаг жижиг орнуудгүйгээр Европын Холбоо /ЕХ/ болж бүтнэ гэж бодож байгаа бол тэр хүмүүс эндүүрч буй хэрэг аж. “ЕХ болон еврогийн бүс Грек, Кипр улсгүйгээр зүүн өмнөд хэсэгтээ жигүүрээ тасдуулсантай адил болно” гэж Ципрас хэлжээ.

“Энэ хоёр орон дээрх бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах түшиц газар” болохыг Грекийн Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байна.

Зөвхөн Грек, Кипр төдийгүй Европ тэр аяараа хямралд автсан бөгөөд хямралаас гарахын тулд “томоохон даацтай шийдвэр” гаргах шаардлагатай гэж Ципрас мэдэгджээ. Нийгмийн эв нэгдэл, хөгжилд чиглэсэн бодлогыг Европ тивийнхэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж СИРИЗА болон Грекийн шинэ Засгийн газар үзэж байгааг тэрбээр онцлон дурдсан байна. Хүнд бэрхшээлийг туулж байгаа улс орнуудын санхүүгийн байдлыг хянагч маягаар ажилладаг “гурвал”-ын /Европын комисс, Европын Төвбанк, ОУВС/ механизмаас татгалзахыг Ципрас уриалжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.