Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Номын сангийн хуулийг Үндэсний номын санд гардуулж өглөө

 

Оны өмнө Монгол улс  түүхэндээ анх удаа Номын сангийн хуультай болсон. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд УИХ-аар баталсан эл хуулийн дээжийг  Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд хадгалуулахаар өглөө.

Энэ үеэр БСШУ-ны дэд сайд  Я.Төмөрбаатар “Тус хууль батлагдсанаар  эрх зүйн орчныг зохицуулж, номын сангийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, хүн амд мэдээллийг тэгш хүртээмжтэй, чанартай хүргэх зэрэг номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой боллоо. Монгол үндэснийхээ эх хэлийг, эдүгээ цагийн бичиг үсэг, түүх соёлын өвийг урт хугацаанд хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлж, үндэсний баримтат өвийн цогц сан хөмрөгт заавал авах эрхийн хувийг хуульчилсан нь үеийн үед түүхийн өмнө монголчууд бидний хүлээсэн үүргийг ухамсарлуулсан түүхэн үйл явдал” гэв.  

            Дашрамд дурдахад, манай улсад нийт 1509 номын сан үйл ажиллагаа явуулж байна. Долоон бүлэг 27 зүйлтэй эл хуулиар  номын сангийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, номын сангийн төрөл, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлж, уншигчийн эрх хангахтай холбогдсон асуудлыг зохицуулах юм. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.