Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ЭВРИКА-2015” Залуу багш, оюутны эрдэм шинжилгээний их хурал болно

Монголын Залуучуудын Холбооноос  22 дах жилдээ, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор 3 дах жилдээ зохион байгуулагдаж буй “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их хурал тун  удахгүй зохион байгуулагдахаар болжээ. Уг  эрдэм шинжилгээний хурал  нь тухайн ондоо сургуулийнхаа эрдэм шинжилгээний бага хуралд эхний III байр эзэлсэн оюутнууд, тэргүүн байр эзэлсэн багш нарын шилдэг бүтээлүүдийг шалгаруулж нэгдсэн хуралдаан зохион байгуулж олон нийтэд эрдэм шинжилгээний ажлыг сурталчлан таниулах, бодит ажил болгох, дэмжлэг үзүүлэх, судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор зохион байгуулагддаг билээ. Жил бүр  уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү эрдэм шинжилгээний хурал нь энэ жилээс эрдэм шинжилгээний их хурал болон зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Дээд боловсролын сургалтын бүх чиглэлийг хамарсан залуу багш, оюутны үндэсний хэмжээний “ЭВРИКА-2015” эрдэм шинжилгээний их хурлын Их дээд сургуулийн шалгаруулалт буюу I үе 1-р сарын 15-аас 3-р сарын 28-ныг хүртэл, салбар хуралдаан буюу II үе 3-р сарын 25-аас 4-р сарын 4-ний хугацаанд, III үе буюу нэгдсэн хуралдаан 4-р сарын 11-нд Төрийн ордны их танхимд зохион байгуулагдах юм байна.  Оролцогчид Илтгэгчийн CV /цээж зурагтай/, Оюутнууд сургуулийнхаа ЭШБХ-д 1-3-р байр эзэлсэн тухай баримт, тодорхойлолт, Илтгэлийг цаасаар болон файлаар ирүүлэх юм байна. Салбар хуралдаанд оролцох шаардлага хангасан илтгэлийг ирэх 3-р сарын 22-ыг хүртэл Монгол Залуучуудын Холбооны төв байрны 204 тоотод хүлээн авах бөгөөд ирүүлсэн материалыг шүүгчид судалгааны ажлын үндэслэл, нийгэм-эдийн засгийн хэрэгцээ шаардлага, шинэлэг санаа, практик ач холбогдол, илтгэх чадвар гэсэн таван шалгуураар шилдэг илтгэлийг шалгаруулах юм байна. Мөн оролцогчид  event@myf.mn гэсэн цахим  хаягаар материалаа явуулж болох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.