Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвөрхангай аймаг мод гаргахгүй

Өвөрхангай аймаг тал хээр зонхилсон бүс нутагтай учраас хэсэгхэн зайд ургадаг  “сормуус”  мэт цөөн ой модтой. Тиймээс хэрэглээний модыг ой цэвэрлэх байдлаар бага хэмжээнд бэлтгэдэг юм.  

Энэ жил Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Уянга, Хужирт, Хархорин сумдын нийт 1010 га талбайгаас 30000 шоо метр түлээний, 5200 шоо метр хэрэглээний мод бэлтгэх тоо хэмжээг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны анхны хуралдаанаар тогтоожээ.
Аж ахуйн нэгж, нөхөрлөлд бэлтгэх модны тогтоосон хэмжээнд багтаан хуваарь батлуулж ажиллахыг холбогдох сумдын Засаг дарга нарт,  ойгоос мод бэлтгэх ажлыг зохион байгуулах, талбайг тусгаарлаж эрхийн бичиг олгохыг аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгасан байна.

Мөн сумдын ЗДТГ-ыг шаардлагатай эрхийн бичгээр хангах, ойгоос бэлтгэсэн модыг өөр аймаг, нийслэл хотруу тээвэрлэж, борлуулахыг зогсоох тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг холбогдох сумдын Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.