Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлийг хаанаас нь ч харсан “Улаанбаатар” гэж таних брэнд бий болгоно

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Монгол Улсын Засгийн газрын 2013.02.02-ны өдрийн “Монгол  хэл, бичгийн  боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай”  А/428 дугаар  Захирамжийн дагуу  байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, зар сурталчилгааг Монгол бичгээр бичих төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Засгийн газрын дээрх тогтоолын тавдугаар зүйлд “хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг Монгол, крилл бичгээр бичиж байхыг бүх шатны засаг  дарга нарт үүрэг болгосон байна.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын “Brand Book” буюу хотын ерөнхий өнгө хэлбэр, гудамж талбайн тоноглол, барилга байгууламж, төрийн үйлчилгээ, хувцаслалтын өнгө, дизайныг хэн ч хаанаас нь ч хараад “Улаанбаатар” гэж таних брэндийг бий болгохыг зорьж байгаа юм гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсээс мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.