Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иргэд manaikhoroo.mn цахим хуудсанд хандан амьдарч буй орчноо сайжруулна

Иргэд өөрийн амьдарч буй хорооныхоо хүн амын тоо, хэдэн гэрэлтүүлэгтэй, хичнээн цэцэрлэг сургуультай гэх мэт мэдэхийг хүсдэг, санаа оноо нэмэрлэхээр төлөвлөсөн мэдээллүүддээ нээлттэй авч чаддаггүй байсан. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг хийн manaikhoroo.mn цахим хуудсанд байршуулж ажиллуулж эхэлсэнээр  иргэн бүрт хорооныхоо мэдээллийг харах боломжийг олгосноос гадна шаардлагатай  мэдээллүүдийг гар утасныхаа зургаар баримтжуулж цахим хуудсанд оруулах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр  тухайн иргэний оруулсан мэдээллийг хорооны эрх бүхий албан тушаалтан хүлээн авч тэмдэглэгээ хийж шийдэх, аль эсвэл дүүргийн холбогдох албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Энэхүү мэдээллүүд нь нийслэл, дүүрэг, хорооны түвшинд нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийн эх сурвалж болж болно. Мөн иргэд, оршин суугчид мэдээ мэдээллээр хангагдан өөрсдийн бодит хэрэгцээ, шаардлагын талаар шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад танилцуулж, хороо, дүүрэг, хотын түвшинд оновчтой төлөвлөлт хийх, төсвийн хөрөнгийг зөв зарцуулах боломжийг бүрдүүлэх юм.

Удахгүй  manaikhoroo.mn цахим хуудсыг хариуцах хорооны албан хаагчдад сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Тус программ нь монгол хэлээр хийгдсэн бөгөөд иргэн,албан байгууллага бүр мэдээлэл авах, цахим хуудсанд байршуулсан асуудлаар санал, хүсэлтээ өгөх, оруулах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.