Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэлэнгэ аймгийнхан цасны баяраа тэмдэглэв

Сэлэнгэ аймгийн Сайхан сум энэ удаагийн цасны баяраараа эртний өв уламжлал, ёс заншил, түүх соёлыг харуулсан отгуудыг бэлтгэн шалгаруулсан нь ихээхэн онцлогтой байлаа.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ-аас уламжлалт “Цасны баяр” арга хэмжээгээ өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулж, 18 ААНБ-ын баг тамирчид оролцон спортын арга хэмжээ, Шилдэг отог шалгаруулах гэсэн хоёр үндсэн төрлөөр өрсөлджээ. Уулын оргил булаалдах, Буухиа тэмцээн, Дартс гэсэн спорт тэмцээнүүдийг нийлбэр дүнгээр шалгаруулж, оролцогчдын идэвхи оролцоог урамшуулсан байна.
Ингээд Спортын төрөлд:1-р байранд Худалдаа хөгжлийн банкны Хөтөл салбар, 2-р байранд Хөтөл ЕББДСургууль, 3-р байранд Улсын тэргүүний “Нарлаг” 24-р цэцэрлэг, Тусгай байрт  Төмөр бетон дэрний үйлдвэрийн баг тамирчид орсон бол Шилдэг отог шалгаруулах төрөлд: тэргүүн байрыг “Хойд сэртэн” харуул хамгаалалтын алба, удаах байрт аймгийн тэргүүний 20-р цэцэрлэгийн хамтарсан баг, 3-р байранд Хөтөл хот тохижилтын газрын хамт олон тус тус шалгарсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.