Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэнтий аймаг гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн хүүг байраар урамшуулав

1988 оны долдугаар сард бид хоёр сая дахь иргэнээ өлгийдөж байсан бол ийнхүү 27 жилийн дараа гурван саяулаа болсон билээ.

Гурван сая дахь иргэнтэй ойролцоо төрсөн 29 чацуутанд шагнал урамшуулал олгохоор болсон. Тэгвэл Хэнтий аймагт гурван сая дахь иргэнтэй чацуутан зургаан хүүхэд мэндэлжээ. Эдгээр хүүхдүүдээс гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн иргэнээр Норовлин сумын 1-р багийн харъяат Т.Бадамдорж, Ц.Нямцэцэг нарын хүү тодорч, Х.Монголжинтой үе чацуутан найз болсон юм.

Т.Бадамдоржийн хүүг Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар энэ онд ашиглалтад орж байгаа “Хэрлэн хороолол”-ын 10 давхрын 2 өрөө байраар урамшуулахаар шийдвэрлэжээ.

Мөн гурван сая дахь иргэнтэй үе чацуутанг угтах, алдаршуулах ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-т байгуулан тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.