Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ховд аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн үйлчилгээ хангалтгүй гэв

Ховд аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд мониторингийн үнэлгээ хийсэн байна.

Мониторингийн баг сумын эмнэлэгийн ажлын чанар, үйлчилгээний талаар иргэдийн дунд судалгаа,санал асуулга явуулсан байна. Үүнд нийт 54  иргэн оролцжээ. Судалгаагаар  эрүүл мэндийн талаар мэдээлэл хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Мониторингийн явцад эмнэлгийн ажилтнуудын зан харьцаа сайн, амбулаторийн графикт үзлэгийг тогтмол хийдэг, өвчтөний сэтгэл зүй өндөр, жирэмсэн эхчүүдийг хугацаанд нь хяналтанд авдаг, вакцинжуулалт тогтмолжсон, дуудлагын үйлчилгээ сайн зэрэг ололттой талууд байгаа гэж иргэд үзжээ. Харин багийн эмч нар иргэдээ баталсан хуваарийн  эргэдэггүй, ил тод байдал хангалтгүй, шингэн уусмалуудын төрлийн эмийн хүртээмж хомс, эмнэлгийн орны хүртээмж хангамж тавигдаагүй, дуудлагын бензин хүрэлцдэггүй, зардал хэтэрдэг зэрэг дутагдлууд байгааг шүүмжилжээ. Мониторингийн баг сумын эмнэлгийн ажлын  ололт, дутагдалд дүн шинжилгээ хийж, Эрүүл мэндийн төвд  зөвлөмж гаргажээ.
Зөвлөмжид эрүүл мэндийн сурталчилгааг тогтмол хийж иргэдийг үзлэгт хамруулах график гарган мөрдөх, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг ил тод явуулж, тайлангаа тогтмол тавьж байх, Мэдээллийн самбар ил тод мэдээлэл тогтмол ажиллуулах,өөрийн орлогоо нэмэгдүүлэх нөөц боломжийг эрэлхийлж төсөв хэтрүүлэхгүй байх арга хэмжээ авахыг тусгажээ.

Үнэлгээг хийхдээ “Глоб интернэшнэл” төрийн бус байгууллагын дэмжлэг, туслалцаа, мэргэжлийн зөвлөгөө, аргачлалын дагуу явуулж, түүнд төрийн албан хаагчид, малчид, иргэдийн төлөөллийг аль болохоор өргөн хамруулжээ. Мониторингийн багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч Ц.Төмөр-Очир, бичиг хэргийн ажилтан И.Оюунжаргал, багийн гишүүн Т.Цоодол, Б.Ичинхорлоо, Д.Цэцэгээ нар ажиллаа.
Мэдээллийн иол тод байдлын тухай хууль, иргэдийн мэдэх эрхийг дээдэлж сумын иргэд  анх удаа сумынхаа төрийн үйлчилгээний байгуулагуудад мониторинг үнэлгээ өгч  ажиллажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.