Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэнтий аймаг хоёр өрөө байр өглөө

Хэнтий аймаг гурван сая дахь иргэний чацуутанд хоёр өрөө байр өгөхөөр болжээ. Тус аймгийн Норовлин сумын I багийн харьяат Т.Бадамдорж,Ц.Нямцэцэг нарын хүү Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжинтой чацуу найз нь болсон юм. 3200 грамм жинтэй, 50 см өндөртэй энэ хүү нэгдүгээр сарын 24-ний 11.37 цагт Эх, хүүдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлжээ. Түүнийг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар энэ онд ашиглалтад орох “Хэрлэн” хорооллын хоёр өрөө байраар мялаахаар шийдвэрлэжээ. Х.Монголжингийн найз бусад таван хүүхдийг гурван сая төгрөгөөр урамшуулах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.