Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

3500 жилийн настай хотын туурь олдов

Манай тооллын өмнөх 1664-1569 онд Египетийг захирч байсан Азийн нүүдэлчин аймаг болох Хуксосын (Hyksos) зуны нийслэл гэгдэж байсан хотын туурийг Австрийн археологчид радар хэрэглэн Нил мөрний хөндийгөөс илрүүлсэн байна.

Археологч Ирене Мюллер “Хотын туурь хэр зэрэг гүнд байгааг тодорхойлох нь манай багийн гол зорилго” гэжээ. Тэдний хэрэглэсэн радарын төхөөрөмж газар доорх зүйлсийн зураглалыг дэлгэцэнд гарган харуулдаг юм байна.

Өнөөгийн Тел аль-Даб хотын хөрсөн дор байгаа 3500 гаруй жилийн түүхтэй эртний хотын гудамж, байшин барилга, сүм хийдийн ерөнхий зураглалыг археологчид гарган авч, байрлалыг нь тогтоожээ.

Түүхэн дурсгалт газарт малталт хийлгүйгээр байршлыг нь тогтооход радарын төхөөрөмж гол үүрэг гүйцэтгэдэг байна. Харамсалтай нь Нил мөрний салаа орчим хүн ам сийрэг суудаг ч хөдөө аж ахуй өндөр хөгжсөн учраас малталт хийх боломж муу байгаа юм.

Эртний хотын туурь фермерийн том аж ахуйн тариалангийн чанх дор байгаа гэнэ. Австрийн археологчид тус газарт 1975 оноос хойш хайгуул хийжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.