Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Урд жилийн мөн үеийнхтэй харьцуулахад гол мөрний мөс нимгэн байна гэв

Өнгөрсөн оны 12 дугаар сар, энэ оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй дулаан байсантай холбоотойгоор гол мөрний мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-40 см-ээр нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Монгол түмний сар шинийн баяр ойртож хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаа энэ үед иргэд баталгаат зам, гүүрээр зорчих, гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

2015 он гарсаар Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Булган аймгийн Орхон сум, Ховд аймгийн Чандмань сум, Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэгт автомашин голын мөс цөмөрсний улмаас явах боломжгүй болсон тухай дуудлагаар аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллаж 25 иргэний амь, нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.