Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр Л.ЭНХ-АМГАЛАНГ СОНГОВ

 

Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гаригт Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооныхон (МГЗНХ) II их хурлаа хийлээ.

Арван жилийн дараа хуралдсан энэ их хурлаар МГЗНХ-ны шинэчилсэн дүрмийг баталж, холбооны Ерөнхийлөгч, ТУЗ, хяналтын зөвлөлөө сонгосон юм. Мөн 80 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх талаар хэлэлцлээ.

Холбооны шинэ ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг 100 хувийн саналаар сонголоо. Тус чуулганд Улаанбаатар хот болон ДарханУул, Орхон, Дорнод, Ховд, Завхан, Хэнтий, Хөвсгөл, Говьсүмбэр аймгийн гэрэл зурагчдын үе үеийн төлөөлөл, гэрэл зураг сонирхогчдын “Фэйсбүүк” группийн гишүүд, талбайн зурагчид нийлсэн 150 орчим гэрэл зурагчин оролцсон юм.

М.БОЛОРЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.