Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Интернэтээр 10 сая төгрөгөө луйвардуулжээ

Интернэтээр бэлэн мөнгөө бусдад луйвардуулсан хэрэг Орхон аймагт гарчээ. Тус аймгийн гурван иргэн “Мөнгөө богино хугацаанд өсгөж авах боломжтой” гэсэн интернэтийн зар сурталчилгаанд итгэн, нийт 10 сая төгрөг байршуулаад алдсан байна. Тэд бусдаар дамжуулан, интернэт дэх гадаад улсын дансанд мөнгөө байршуулсан гэнэ. Энэ хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн хүсэлд дөрөөлөн, мөнгийг нь луйварддаг иргэд интернэт ашиглан, аль ч улсын иргэдийг залилдаг хэрэг газар аваад байгаа аж. Тэд иргэдийн итгэлийг олж, их хэмжээний мөнгийг нь луйвардахын тулд эхний хэдэн удаа мөнгийг нь өгсөж өгдөг аргатай. Үүнд амтшиж, бас итгэсэн хүмүүс их хэмжээний мөнгөө дансанд нь хийдэг. Энэ үед нь луйварчид мөнгийг нь аваад сураггүй алга болдог гэнэ.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.