Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг билээ. Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргасан. Энэ тогтоолын дагуу сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөн оролцуулахаар болсон. Энэ дагуу өнөөдөр замын хөдөлгөөнд тэгш тоогоор төгссөн улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл оролцохгүй. Тодруулбал, уг тогтоолоор улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хоёрдугаар сарын 1, 8, 15-ны ням гарагуудад автозамын хөдөлгөөнд оролцохгүй юм. Харин сондгой тоогоор төгссөн бол нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7, 14-ний бямба гарагуудад замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулалт хийсэн билээ. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүсийг Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус явуулах юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.