Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ирэх сарын 15-ныг хүртэл Нарантуул зах руу буухиа автобус явна

Сар шинийн баярыг угтаж, нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохицуулалт хийжээ. Тодруулбал, маргаашнаас эхлэн Нарантуул зах руу буухиа автобус явуулахаар болсон байна. Үүнд, Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Тахилт зэрэг хотын захын хорооллуудаас 10:00, 11:00,12:00, 14:00, 16:00 цагт буухиа автобус үйлчлэх аж. Уг үйлчилгээ ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.  Буухиа автобус нь тэгш цагуудад эцсийн буудлаас хөдөлж , сондгой цагуудад Нарантуул ОУХТ-өөс буцах юм. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна  том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.