Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хос тогоруу” яруу найргийн тэмцээний бүртгэл ирэх сарын 25-нд эхэлнэ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат багш, доктор профессор Дондогийн Цэвэгмидийн 100 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  МУБИС-аас “Хос тогоруу” яруу найргийн наадам зохион байгуулахаар болжээ.

Уг уралдаанд Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцох эрхтэй юм.

Тус тэмцээн нь оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, дэмжих, сургууль сурталчлах зорилготой ба оюутнууд өөрийн бичсэн шүлэг, зохиолоор уралдах аж.

Яруу найргийн төрөлд оролцох оюутнууд өөрсдийн зохиосон хоёроос гурван шүлгийг товч танилцуулгын хамт заагдсан хугацааны дотор Багшийн Сургуулийн оюутны зөвлөлийн өрөөнд авчирч бүртгүүлэх ба 15 шилдэг шүлэгч оюутныг шалгаруулж хоёрдугаар шатанд тайзнаа унших эрх олгоно. Харин уралдаан  нь 3 үе шаттайгаар явагдаж мэргэжлийн багш, судлаачдаас бүрдсэн баг шүүж явуулах юм.

Бүртгэл нь ирэх сарын 25-наас гуравдугаар сарын 11-ний хооронд МУБИС, 5-р байр Багшийн Сургуулийн оюутны зөвлөлийн өрөөнд бүртгүүлэх бөгөөд оролцогчид нэг шүлгээ Д.Цэвэгмидийн уран бүтээлээр нэрлэсэн байх шаардлагатай юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.