Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

40 талбайгаас 1361 тооны археологийн дурсгал шинээр илрүүлжээ

ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс 2014 онд хийсэн ажлын тайлангаа хэлэлцэж хээрийн судалгааны үр дүн болох 25 илтгэлийг танилцууллаа.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 2014 оны хээрийн судалгаа нь бие даасан үндэсний хээрийн судалгаа, гадаадын судалгааны байгууллагуудтай хамтарсан, авран хамгаалах судалгаа-ны хүрээнд чулуун зэвсгийн үе, хүрэл ба түрүү төмрийн үе, хүннүгийн үе,  дундад зууны үеийн судалгааны чиглэлээр хийгджээ.

Үндэсний хээрийн шинжилгээг “Монголын чулуун зэвсгийн судалгаа”, “Монголын хүрэл ба түрүү төмрийн үеийн археологийн судалгааны тулгамдсан асуудлууд ба шинэлэг шийдлүүд”,Хүннүгийн археологийн судалгаа” сэдэвт ажлын хүрээнд Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Увс, болон Завхан аймгийн нутагт явуулсан байна.

ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Гүнчинсүрэн2014 оны судалгаануудаас хамгийн их сонирхол татаж байгаа нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Төлбөрийн голын хөндийд байрлах дурсгалт газар юм.Тэнд судалгаа хийснээр бид Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс хэдий үеэс залтсан зэвсэг үйлдвэрлэлээс ялтсан зэвсгийн үйлдвэрлэл рүү шилжсэн бэ гэдэг он цагийг тодорхойлох бололцоотой болсон.

Мөн Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт  Хүннүгийн үеийн томоохон хотын суурыг малтаж байна. 2015 ондоо багтаад малтлага дуусах байх” хэмээв.

Тус хүрээлэнгээс зарим дурсгалыг газар дээр нь очиж шалгах, сэргээн засварлалтын өмнөх бэлтгэл ажлыг хангах зорилготой үндэсний хээрийн шинжилгээний хоёр анги ажилласан байна.

Археологчид Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Худгийн халзан хэмээх Жужаны үед холбогдох боломжтой дурсгалт газар, Архангай, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн нутагт орших зарим дурсгалт газарт хайгуул судалгаа, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь Хэрлэн Барс хотын турийн суваргыг сэргээн засахтай холбогдуулан хэсэгчилсэн малтлагыг хийжээ.

Судалгааг ОХУ (1), ХБНГУ (2), ХБНГУ-Израил (1), БНСУ (3), Япон (6), Франц (2), АНУ (3), Монако (1) улсын судалгааны байгууллагуудтай хамтран явуулж нийт 19 судалгааны анги зохион байгуулжээ.

Судалгаа нь Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг 14 аймгийн, давхардсан тоогоор 35 сумын нутгийг хамарсан байна.

Тус хүрээлэнгийн судлаачид 2014 онд нийт 65 удаагийн авран хамгаалах хайгуул судалгаа хийсний үр дүнд 40 талбайгаас 1361 тооны археологийн дурсгал шинээр илрүүлэн олж, баримтжуулснаас гадна уул уурхайн болон усан цахилгаан станцын талбай, өндөр хүчдэл дамжуулах шугам, хатуу хучилттай замын трассын дагууд таван газарт малтлага судалгаа гүйцэтгэж нийт 93 дурсгалыг авран хамгаалсан байна.

Энэ оны хээрийн судалгааны үр дүнд соёлын өвийн дурсгалын мэдээллийн санг нэмэгдүүлсний зэрэгцээ эх орныхоо археологийн судалгааг шинэ эх хэрэглэгдэхүүнээр баяжуулав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.