Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Реппер Цэцэ “Гэр бүлийн уншлагын танхим” байгууллаа

Реппер ЦэЦэ буюу Намнандоржийн Цэцэнбилэгийн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд тохижуулсан “Гэр бүлийн уншлагын танхим”-ын нээлт өнөөдөр болж өнгөрлөө. Тэрбээр өмнө нь Мобиком корпорациас зарласан “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрт “Гэр бүлийн номын сан” байгуулах төслөөр оролцож байсан юм. “Гэр бүлийн номын сан” байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “Ном ба Ирээдүй” хандивын тоглолтыг зохион явуулж байсан билээ.

Реппер Цэцэ “Орчин үед эцэг эхчүүд хүүхдээ телевиз, компьютер, гар утастай их нөхөрлүүлдэг болжээ. Энэ нь хүүхдийн тархины хөгжилд их муугаар нөлөөлдөг. Харин ном уншсанаар хүүхдийн сэтгэн бодох чадвар, хэл ярианы хөгжил гээд олон зүйлд маш сайн нөлөөтэй байдаг учраас “Гэр бүлийн уншлагын танхим” байгуулах санаа төрж, одоо бодит болгон хэрэгжүүлээд байгаа маань энэ юм. Би багадаа ном унших их дуртай хүүхэд байлаа. Номоос хүн амьдралын олон үнэн бодит зүйлийг харж мэддэг. Хүн болгоны амьдрал өөр байдаг. Харин ном уншдаг хүн зөвхөн өөрийн амьдрал туршлага дээр явцуурахгүйгээр маш олон амьдралын туршлагыг өөрөө заавал туулж мэдэхгүйгээр мэдэх боломжтой байдаг” хэмээн ярилаа.

Их хотын хүүхэд багачуудын ирээдүйн боловсролд сэтгэл тавин, унших нөхцөл, суралцах орчныг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Н.Цэцэнбилэгийнхээ цаашдын ажил үйс, уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.