Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

8 улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015-01-30/ үдээс өмнөх хуралдаан Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэллээ. Төслийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар тус тус танилцуулав. Монгол Улс НҮБ-ын гишүүн-Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Экваторын Гвиней Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай тус тус дипломат харилцаа тогтоохыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж улмаар холбогдох тогтоолын төслийг баталлаа. Энэ онд Монгол Улс НҮБ-ын гишүүн 10 гаруй улстай дипломат харилцаа тогтоохоор үргэлжлүүлэн ажиллах ажээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.