Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МУИС Монос групптэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

МУИС судалгаа шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор Монос групптэй өдгөөгөөс 5 жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. Өчигдөр энэ ажлын үргэлжлэл болгож ХШУИС-ийн Биоорганикийн фармакогнозын лабораториос улсын бүртгэлийн дугаар-3965 бүхий Ургамлын цай, түүнийг хийх арга патентыг мэдүүлснээр Монос групптэй хамтран ажиллах үйл явц идэвхжлээ. Хамтын ажлын анхдагч бүтээгдэхүүн болох “Зуу наслаарай” ургамлын цайг ирэх хоёрдугаар сард худалдаанд гаргах аж. 

  Бидний хамтын ажиллагаа МУИС-ийн хувьд судалгааныхаа үр дүнг бодит ажил болгож, түүнээсээ тодорхой хэмжээний хувь хүртэх, энэ нь эргээд энэ чиглэлийн судалгаа шинжилгээний бүтээлд зарцуулагдах ач холбогдолтой. Монос группийн хувьд бүтээгдэхүүнийг гаргах авах үйл явцад хөрөнгө зарцуулахгүйгээр МУИС-ийн эрдэмтдийн гарган авсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлэх зэргээр харилцан ашигтай, өгөөжтэй гэрээ болж буйг талууд онцлоод, 20 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.