Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үзэгчид Монголын циркчдийг шилдгээр шалгаруулав

Циркийн урлагийн олимп болох Монте-Карлогийн наадмын хүрэл алиалагч цомын эзэн “Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид өнгөрсөн оны сүүлчээс эхлэн нэг сарын турш Германы  Бад-Наухайм хотын варьета театрт урилгаар тогложээ. Тэдэнтэй мөр зэрэгцэн 15 орны шилдэг жүжигчид тоглож байсан бөгөөд үзэгчдээс өдөр бүр санал цуглуулан өрсөлддөг байсан аж. Монте-Карлогийн наадам болон Парисын залуу циркчдийн тэмцээнээс шагнал хүртэж байсан Украин, Орос, Хятадын жүжигчдийг эрэмбэлэхэд эхэндээ манайхан хоёрдугаарт жагсдаг байсан гэнэ. Улмаар үзэгчид манай жүжигчдийн тоглолтыг илүү шимтэн үздэг болсноор, тэд илүү оноо цуглуулж энэ оны эхний шагналаа Германд гарджээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.