Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Алдармаад хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноолоо

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох, биенээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх хэргийг өнөөдөр 13.00 цагт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүлээ. Шүүх бүрэлдэхүүн Ц.Алдармаад 3,5 жилийн ял оноожээ. Гэхдээ ялыг нь хоёр жилээр тэнссэн юм. Ингэснээр Ц.Алдармаа үргэлжлүүлэн хоригдохооргүй болж байна.

2014 оны аравдугаар сарын 16-нд анхан шатны шүүхээс Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэр гаргасан. 

Ц.Алдармаа шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхэд хэргийг хянаж, анхан шатны шүүхэд буцаасан билээ.

Энэ сарын 9-нд болсон шүүх хурлын үеэр прокуророос дахин шинжээчдийн баг томилж, хэргийг нягтлуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал хойшилсон юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.