Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Занданшуулсан олдворыг хүлээлгэн өглөө

Занданшуулсан олдворыг Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнд хадгалуулахаар хүргүүллээ

Эртний хүний занданшуулсан олдворыг үл мэдэх этгээдүүд их хэмжээний мөнгөөр худалдахыг завдаж байгаа гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас 2015-01-27ны өдөр шалтгалтын үйл ажиллагааг явуулж, холбогдох этгээдүүдийг тогтоон эд зүйлийг эд мөрийн баримтаар тогтоох ажлыг зохион байгууллаа.

Олдворыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хадгалуулахаар хүлээлгэн өгч, энэ төрлийн занданшуулсан олдворыг судладаг Бурханч лам Н. Пүрэвбатыг урьж эхний дүгнэлтийг гаргуулсан байна. Одоо энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна гэж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээллээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.