Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гурван сая дахь иргэний 28 чацуутныг зарлав

Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн 28 хүүхдийг аймаг, дүүрэг бүрээс тодруулж, бүртгэлийг нягталж дууссанаа өчигдөр ҮСХ-ны дарга С.Мэндсайхан зарлалаа. Хүүхдийн эцэг, эхийн одоо амьдарч байгаа газар, улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг, гэр бүлээ батлуулсан, эсэх гэх мэт нарийн мэдээллийг нягталж, шалгасан учраас нэрсийг нэг өдрийн дараа зарлаж буйгаа тэрбээр учирлав.Уг нь аймаг, дүүрэг бүрээс нийт 29 чацуутан тодруулах ёстой ч нийслэлийн Багахангай дүүрэгт энэ сарын 21-27-ний хооронд нэг ч хүүхэд  мэндлээгүй учраас 28 чацуутан тодруулжээ. Гурван сая дахь иргэний хамгийн ойрын чацуутан дөрвөн минутын зайтай мэндэлсэн байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.