Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгинохайрханчууд эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэх стратегийг үзэглэлээ

2014-2016 онд Эрүүл мэнд, cпортын яам, ДЭМБ, НЭМГ, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Азийн хөгжлийн банк хамтран Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратеги хэрэгжүүлэх бөгөөд холбогдох хүмүүс үндсэн баримт бичигт гарын үсэг зурлаа

Тус дүүрэгт нийслэлийн хүн амын гуравны нэг нь оршин суудаг. Улаанбаатар хотын баруун талд байрладаг хамгийн том дүүрэг юм. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын олон ажил хийж байгаа ч нийт өрхийн 27 хувь нь орон сууцанд, 73 хувь нь гэр хороололд амьдардаг. Хүн амын 27 хувь нь ядуу, агаар болон хөрсний бохирдолтой газар амьдарч байгаа нь эрүүл мэндийн байдалд нь сөргөөр нөлөөлж буй. Тус дүүрэгт жилд дунджаар 11000 орчин хүн шилжин ирж байгаа нь хүн амын амжиргааны байдал болон эдийн засгийн хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг байна.

Агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж, энэ нь хүүхдийн өвчлөл, гаж хөгжил, эндэгдлийн гол шалтгаан болсоор байгаа. Тиймээс Сонгинохайрхан дүүргийнхэн эрүүл мэндийн түншлэгч байгууллагуудынхаа дэмжлэгээр эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх санаачилга гарган, загвар дүүрэг болгох стратеги боловсруулан гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх гэж байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.