Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөрдөн байцаалтад ирээгүйгээс Д.Баярсайханыг цагдан хорьжээ

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга асан, тус дүүргийн МАХН-ын хорооны дарга Д.Баярсай ханыг бусдаас 60 сая төгрөгийн авлига авсан хэрэгт буруутган цагдан хорь сон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус дүүргийн ИТХ хуралдаж, дүүргийн Засаг даргаа шинээр сонгох гэж байгаа энэ хариуцлагатай үед түүнийг цагдан хорьсон нь улс төрийн шалтгаантай гэж зарим хүн үзэж байгаа юм. Учир нь тэрбээр тус дүүргийн Засаг даргаар сонгогдох магадлал өндөртэй хүмүүсийн нэг гэнэ. Өдгөө тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа Болд шинэ хүн томилогдтол үүрэг гүйцэтгэхээр НЗДТГ-аас томилогдож ирсэн гэдгийг дүүргийн эх сурвалжууд мэдээлсэн юм.

Түүнийг яагаад батлан даалтад гаргалгүй, цагдан хорьсон талаар хууль хяналтын бай гууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг тайлбар авахаар удаа дараа дуудсан боловч ирээгүй. Улмаар утсаар “Би гэмт хэрэг хийгээгүй” хэмээгээд ирэхгүй байсан болохоор аргагүйн эрхэнд хуулийн дагуу цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэв.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.