Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Онцгой байдлын техник хэрэгслийг шинэчлэхэд 20 тэрбумыг зарцуулна

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нар өчигдөр Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Шадар сайд У.Хүрэлсүх онцгой байдлын албаны удирдлага, бие бүрэлдэхүүнд хандан, албаныхаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бэлэн байдал, чадавхийг бэхжүүлэх, багаж, техник хэрэгслийг сайжруулах, аврагч, гал сөнөөгчдийг орон сууцаар хангах, нийгмийн баталгааг нь сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах үүрэг өгөв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн 30-аад хувийг шинэчлээд байгаа аж. Үүнийг бүрэн шинэчлэхэд 240 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс гадна зарим анги, салбарыг өргөтгөх, шинээр барих шаардлагатай болжээ. Тус салбарын техник, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийг шинэчлэхэд энэ онд 20 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг  Шадар сайд У.Хүрэлсүх хэлсэн юм. Мөн Австрийн Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр, гал түймэр унтраах, аврах ажиллагааны иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгсэл  нийлүүлэх юм. Үүний өртөг нь 5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөг аж.       

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.