Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

103 мянган иргэнд сайжруулсан зуух олгожээ

 

Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл, сайжруулсан зуухны хөтөлбөрийн үр дүнг өчигдөр танилцуулав. “Цэвэр агаар” төслөөр 2011-2013 онд Улаанбаатарын гэр хорооллын 103.255 иргэнд сайжруулсан зуух хөнгөлөлттэй үнээр өгчээ. Үүнд хөндлөнгийн бие даасан үнэлгээг “Сошиал импакт” гэх АНУ-ын зөвлөх компани хийсэн байна. Үүнээс үзвэл сайжруулсан зуухны хөтөлбөр хэрэгжсэнээр агаарын бохирдол, түүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь багассан гэнэ. 2012-2013 оны өвөл сайжруулсан зуух хэрэглэдэг өрхүүдийн яндангаас гарах утааг уламжлалт зуух хэрэглэдэг өрхүүдийнхтэй харьцуулахад харьцангуй бага утаа гарч байжээ. Тодруулбал, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) 65, нүүрстөрөгчийн дан исэл (CO) 16 хувиар багассан аж. Түүнчлэн гэр хорооллын зуухнаас гарах утаа 30 хувиар буурсан байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.