Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрдэмтэд, багш нар хамтран ажиллана

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монгол улсын Их сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, өнөөдөр гарын үсэг зурав. Тэд эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох, өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх, судалгаа-сургалтын ажлыг нягт холбох, эрдэмтэн бэлтгэх зэрэг зорилгоор ийнхүү хамтрахаар боллоо.

Гэрээнд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан бөгөөд холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Энэ хүрээнд хоёр тал хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, түшиц нэгжүүдийг түшиглэн гүйцэтгэх боломжтой ажлаас сонгож төлөвлөгөөндөө тусгах замаар хамтран ажиллах чиглэлүүдээ тогтоох, тодорхой төсөл, сэдэв хэрэгжүүлэх, захиалах ажлыг зохион байгуулах, салбар дундын том хэмжээний  төсөлд аль болох оролцох аж.

Түүнчлэн эрдэм шинжилгээний мэдээллийн хамтарсан санг бүрдүүлэх,олон улсын хэмжээнд хянан магадлагаа хийгддэг, англи хэл дээр хэвлэгддэг мэргэжлийн холбоодын сэтгүүлийг гаргах тал дээр хамтрахаар тохиролцлоо.

Үүнээс гадна судалгааны ажлын гүйцэтгэлд цогц үнэлгээ өгөх нэгдсэн системтэй болгох, өндөр технологийн судалгааг төрөлжүүлэн гүйцэтгэх, батлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.