Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Залуучуудын холбооноос хоёрдугаар сарыг “хайрын сар” болгон зарлав

Монголын Залуучуудын Холбоо “Залуусаа бүтээе” уриан дор сар бүрийг өөрийн нэршилтэй болгож тодорхой асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарыг “Арванзургаан настан”-уудын сар болгон зарлаж, тэдэнд чиглэсэн олон үйл ажиллагаа зохиосон билээ.

Тэгвэл тус холбоо хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарлажээ. Үүний хүрээнд залуу хүн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрлан хүндэтгэх, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлээ бататган, үнэ цэнээ эрхэмлэх мөн Монгол үндэсний ёс уламжлал, өв соёлоо хүндэтгэж, өтгөс нялхсыг хайрлан энэрэх зэрэг ёс суртахууны зөв хандлагыг илэрхийлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм байна.Хайрын сарын хүрээнд “1000 хосын болзоо”-г зохиохоор болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.