Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оросын тагнуулчийг Америкт баривчилжээ

Оросын эрх ашгийн тулд тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж сэжиглэгдсэн банкны албан хаагч 39 настай Евгений Буряковыг баривчилснаа АНУ-ын эрх баригчид зарлав. Тэрбээр эдийн засгийн салбарт мэдээлэл цуглуулдаг байжээ. Энэ хэрэгт бас 40 настай Игорь Спорышев, 27 настай Виктор Подобный нарыг сэжиглэж буй аж. Одоогоор тэд АНУ-д байхгүй бөгөөд байх үедээ дипломат халдашгүй эрхээр хамгаалагддаг юм байна. Спорышев нь 2010 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд Нью-Йоркод ОХУ-ын худалдааны төлөөлөгчөөр, Подобный нь 2012 оны арванхоёрдугаар сарын 13- наас 2013 оны есдүгээр сарын 12-нд НҮБ-ын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгчийн газарт атташегаар ажиллаж байжээ. Тэд тагнуулын чанартай мэдээлэл авах зорилгоор Нью-Йоркийн оршин суугчдыг ашигладаг байсан аж. Америкийн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх ерөнхий прокурорын туслах Жон Карли аж ахуйн болон тагнуулын чанартай бусад мэдээллийг нууц ажилтнуудаараа дамжуулан олж авах гэж оролдох нь Америкийн үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж буй үйлдэл гэж нэрлэв. Оросын иргэнийг баривчилсан нь Нью-Йоркод байгаа Ерөнхий консулийн газарт нь тодорхой болсон байна. Гэхдээ Америкийн талаас энэ талаар мэдээлэл авч байж л бид түүнийг хөөцөлдөх болно гэж эндхийн ажилтан хэлжээ. 2010 оны зун Америкт Оросын тагнуулууд баригдсанаас хойш тагнуулын талаарх хэл ам тасрахгүй байгаа юм.

Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.