Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоёрдугаар ээлжийн газар өмчлөлөөр нийслэлийн 13831 иргэн газартай болно

Хоёрдугаар ээлжийн газар өмчлөлийн цахим бүртгэлийн системийг бүхэлд нь сайжруулжээ. Өнгөрсөн жил хийсэн цахим системд алдаа дутагдлууд гарч иргэдээс санал гомдол нэлээдгүй ирсэн аж. Цахим бүртгэл гурван хэсгээс бүрдэж байна. Нэвтрэх хэсэгт ороод баталгаажуулалтын кодоо 151510 гэсэн дугаар руу мессеж илгээж, утсанд тань илгээсэн  кодоор нэвтэрнэ. Анх удаа бүртгүүлэх бол “бүртгүүлэх” хэсэг рүү орно. Хэрэв нууц үгээ мартвал зааврын дагуу дахин сэргээх боломжтой. “Танилцуулга” цэснээс газрын байршлаас эхлээд өргөдөл хэрхэн илгээх талаар бүх мэдээллийг авах боломжтой. Хэрэв иргэн газраа өөрчлөх бол “Бүртгэл өөрчлөх” хэсэгт орно. Түүнчлэн газар өмчлөлийн талаар мэдээлэл авах бол 18001215 дугаарт  холбогдох хэрэгтэй. Ирэх пүрэв гарагийн НИТХ-аар цахим газар өмчилсөн байршлуудад  цахилгаан татах асуудлыг хэлэлцэх юм. Ингэснээр хувийн хэвшлийн оролцоотойгоор зам харгуй, нийгмийн дэд бүтцийг шийдэх боломж бүрдэж байгаа ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.